Бидний тухай
Компаний танилцуулга
Манай үйлдвэр нь 2011 онд үйл ажиллагаагаа эхлүүлж барилгын гадна гоёл чимэглэл, дотор таазны чимэглэл, захиалгат дүрс, үсэг зэргийг захиалагчийн сонирхол шаардлагад нийцүүлэн хөөсөнцөр материалаар зүсэж үйлдвэрлэдэг. Орчин үеийн барилгын гадаад дотоод загвар шийдэл нь класик болон уран чамин чиг хандлага руу их тэмүүлж байна. EPS хөөсөнцөр нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий барилгын нэгэн төрлийн дулаан барих, хадгалах, гал дэмжихгүй, өртөг бага , хөнгөн авсаархан материал болоод зогсохгүй гоёлын засал чимэглэлд чухал нэгэн бүтээгдэхүүн болсоор байна. Захиалагчийн хүсэл шаардлагад нийцүүлэн тухайн обьектийн хийцлэл болон загвар дизайнд тохируулан оновчтой саналыг дэвшүүлэн харилцан ярилцаж зөв шийдэл, донжийг олж өгөхөд бидний хамт олон хүчин чармайлт гарган ажиллаж байна. Гоёлын хөөсийг шулуун зүсвэр, нум хэлбэрт оруулах, сийлбэр хийх, хөөсөнцөр бэлдэцийг хатуу бүрэлттэй болгон үйлдвэрлэж байна.
Гадна гоёлын хөөсөнцөрт: Цонхны хүрээ, барилгын дээд, дунд, доод хүрээнүүд, эмжээр, багана , хээ угалз, бусад гоёлууд.
Дотор гоёлын хөөсөнцөрт : Таазны гоёл, таазны хүрээ, хана, багана бусад гоёлууд.
Хатуу бүрэлттэй хөөсөнцөр: Шулуун загварын хөөсөн бэлдэцийг хар замаскаар бүрснээр тухайн хийцлэл барилгад ашиглахад илүү хялбар, өнгө үзэмжтэй, насжилт өндөр, эдэлгээ сайн даах бүтээгдэхүүн болох юм.