Суурилуулах үйлчилгээ

Гоёлын хөөсөнцөр суурилуулах аргачлал

Гоёлын хөөсөнцөр бүтээгдэхүүнийг барилгад суурилуулахдаа ямар гадаргуу дээр тогтоохоос шалтгаалж цавууны сонголтыг зөв сонгох ёстой.

Барилгын гадаргуу нь бетон, шавар, тоосго, блок төрлийн гадаргуутай бол хар замаск, эсвэл хөөсөнцөрийн нунтаг цавууг хэрэглэдэг.

Төмөр метал болон PVC, модон төрлийн гадаргуутай бол шруппдэх эсвэл силикон цавуу, шахдаг хөөс илүү тохиромжтой.
Суурилуулсаны дараа хөөсөнцөр гоёлын гадаргуун дээр хөөсөнцөрийн цавуу эсвэл хар замаскийг шингэн найруулж багс, өнхрүүшийг ашиглан жигд нимгэн түрхэж хатаана. Хатасны дараа дахин давхарлаж жигд түрхэж хатаана. Одоо ингээд суурь зориулалтын гадна гоёл өнгө оруулах материалын суурь болох грунтыг түрхэж будахад бэлэн болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай компанитай холбогдон мэдээлэл авч болно.